“Бага рашаант” ХХК
Сайн байна уу? “Бага рашаант” ХХК Амин чанар брэндийн үйл ажиллагаатай танилцахаар зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэж, талархал дэвшүүлье.
Манай “Бага рашаант” ХХК нь 20 гаруй жил туршилт, судалгаа хийсэн нөр их хөдөлмөрийн үр дүнд 2016 оноос оюуны өмчөөр баталгаажсан, сарлагийн сүүний уургаас амин хүчил пептидийг монголдоо анх удаа гарган авч “Амин чанар” нэртэйгээр зах зээлд нэвтрүүлэн, худалдан борлуулж эхэлсэн.
Мөн цаашид малын арьс, үс, эвэр, туурай, эхсээс уургийн пептидийг гарган авч, зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Манай хамт олон хөдөө аж ахуйг түшиглэн, эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд цаашид улам өргөжин тэлж ажиллана гэдэгтээ итгэл төгс байна.
Бидний гаргасан ололт, амжилт, шинэ санаа бүхэн ажилтан, хамт олны минь хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн төдийгүй хэрэглэгч нэг бүрийн минь сэтгэлийн илэрхийлэл юм.