Эрхэм зорилго

Монгол мал аж ахуй, газар тариалангийн салбарыг түшиглэсэн, органик бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах, дэлхийд өрсөлдөхүйц үндэсний баялаг бүтээгч байна.


Үнэт зүйлс

  • Эрүүл органик бүтээгдэхүүн
  • Байгальд ээлтэй, стандартад нийцсэн, аюулгүй ажиллагаа бүхий үйлдвэрлэл
  • Малчдынхаа амьдралын чанарт хувь нэмэр оруулах тогтвортой түншлэл
  • Хэрэглэгчдээ дээдэлсэн, бусдын төлөө сэтгэлтэй аливаад өөриймсөг ханддаг өсөн дэвжих эрмэлзэлтэй, мэргэшсэн чадварлаг баг хамт олон БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС байна.


Алсын хараа

Дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрт, монгол малын ашиг шимээр генийн өөрчлөлтгүй, органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, олон улсад таниулан экспортлох.



Сайн байна уу? “Бага рашаант” ХХК Амин чанар брэндийн үйл ажиллагаатай танилцахаар зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэж, талархал дэвшүүлье.

Манай “Бага рашаант” ХХК нь 20 гаруй жил туршилт, судалгаа хийсэн нөр их хөдөлмөрийн үр дүнд 2016 оноос оюуны өмчөөр баталгаажсан, сарлагийн сүүний уургаас амин хүчил пептидийг монголдоо анх удаа гарган авч “Амин чанар” нэртэйгээр зах зээлд нэвтрүүлэн, худалдан борлуулж эхэлсэн.

Мөн цаашид малын арьс, үс, эвэр, туурай, эхсээс уургийн пептидийг гарган авч, зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Манай хамт олон хөдөө аж ахуйг түшиглэн, эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд цаашид улам өргөжин тэлж ажиллана гэдэгтээ итгэл төгс байна.

Бидний гаргасан ололт, амжилт, шинэ санаа бүхэн ажилтан, хамт олны минь хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн төдийгүй хэрэглэгч нэг бүрийн минь сэтгэлийн илэрхийлэл юм.


🏭 ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮЧИН ЧАДАЛ

Амин Чанар нь Монгол Улсад уургийн пептид бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй хөгжиж, хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байна. Бид орчин үеийн технологи, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан үйлдвэрлэлээ шат дараатай өргөжүүлж, хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн хүргэж байна.


🟢 3 ТОНН ҮЙЛДВЭР (2017 он)

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын төслийн хүрээнд 2017 онд жилд 3 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий анхны үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулсан.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор “Амин Чанар” брэндийг зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэх эхлэл тавигдсан.


🟢 30 ТОНН ҮЙЛДВЭР (2024 он)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлсэн “Хүнсний хувьсгал” үндэсний аяны хүрээнд ХХААХҮЯ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2024 онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах, жилд 30 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан.


🚀 Хөгжлийн дараагийн шат

Шинэ үйлдвэрийн хүчин чадал нь өмнөх үйлдвэрээс хэд дахин нэмэгдэж, дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ цаашид экспортын боломжийг бүрдүүлж байна.


🏆 ЧАНАРЫН СТАНДАРТ, БАТАЛГАА

Амин Чанар нь хүнсний аюулгүй байдал, чанарын удирдлагын олон улсын болон үндэсний стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тогтмол мөрдөн ажилладаг.

Бид бүтээгдэхүүний түүхий эдээс эхлэн үйлдвэрлэл, савлагаа, түгээлтийн бүхий л шатанд чанар, аюулгүй байдлыг хангахыг эрхэм зорилгоо болгодог.


✔ Нэвтрүүлсэн стандартууд
🟢 ISO 9001:2015

Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт бөгөөд байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.


🟢 ISO 22000:2018

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо бөгөөд түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатанд аюулгүй байдлыг хангах систем.


🟢 HACCP

(Аюулын дүн шинжилгээ, хяналтын чухал цэгүүд)
Хүнсний үйлдвэрлэлийн явцад гарч болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан тодорхойлж, хяналт тавих аргачлал.


🟢 GMP

(Үйлдвэрлэлийн зохистой дадал)
Бүтээгдэхүүнийг стандартын дагуу, тогтвортой чанартай үйлдвэрлэх нөхцөл, шаардлагыг хангах систем.


🟢 GHP

(Эрүүл ахуйн зохистой дадал)
Үйлдвэрлэл, орчин, ажилтнуудын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах стандарт.

Уншихад: ~3 мин
Үгийн тоо: 465
Уншсан: 935
Ангилал: general
нийтэлсэн: 2025-10-27 06:19:27 - Наранхүү Н
Шинэчлэгдсэн огноо: 2026-04-23 14:19:10 - Shirchin Taiwan
Хуваалцах