Mongolian camels

Амин чанар сүүний уураг, пептид гэж юу вэ?

20 гаруй жилийн туршилт, судалгааны үр дүнд Монгол сарлагийн сүүний уургийг 75%-98% задалж дэлхийд өндөрт тооцогдох 64% уургийн агууламжтай уураг, пептидийг гарган авч 2017 оноос Амин чанар нэртэйгээр зах зээлд нэвтрүүлэн худалдан борлуулж эхэлсэн.

Амин чанар уураг, пептид нь орлогдох болон үл орлогдох 20 төрлийн амин хүчил, макро, микро эрдэс бодис болон С витамины агууламжтай бүтээгдэхүүн юм.

Тухайн бүтээгдэхүүн нь хүний хоол боловсруулах зам, дотор эрхтэнд ачаалал өгөхгүйгээр 15-20 минутын дотор бүрэн задарч шингэдгээрээ давуу талтай.

Бүтээгдэхүүний видео танилцуулга үзэх

Бидний тухай

Сайн байна уу? “Бага рашаант” ХХК Амин чанар брэндийн үйл ажиллагаатай танилцахаар зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэж, талархал дэвшүүлье.

Манай “Бага рашаант” ХХК нь 20 гаруй жил туршилт, судалгаа хийсэн нөр их хөдөлмөрийн үр дүнд 2016 оноос оюуны өмчөөр баталгаажсан, сарлагийн сүүний уургаас амин хүчил пептидийг монголдоо анх удаа гарган авч “Амин чанар” нэртэйгээр зах зээлд нэвтрүүлэн, худалдан борлуулж эхэлсэн.

Мөн цаашид малын арьс, үс, эвэр, туурай, эхсээс уургийн пептидийг гарган авч, зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Манай хамт олон хөдөө аж ахуйг түшиглэн, эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд цаашид улам өргөжин тэлж ажиллана гэдэгтээ итгэл төгс байна.

Бидний гаргасан ололт, амжилт, шинэ санаа бүхэн ажилтан, хамт олны минь хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн төдийгүй хэрэглэгч нэг бүрийн минь сэтгэлийн илэрхийлэл юм.

Бүтээгдэхүүнүүд

Үйлдвэрийн хүчин чадал

тоогоор

  • 1000мк

    Үйлдвэрийн талбай

  • 115

    Ажилчдын тоо

  • 100кг уураг

    Өдөрт үйлдвэрлэдэг

  • 110тн уураг

    Нийт үйлдвэрлэсэн

  • 100л сүүнээс 1кг

    уураг гарган авдаг

  • 11 сая литр

    Нийт сүү боловсруулсан

80% уургийн агууламжтай ногоон савлагаатай сүүний уураг

export curd

Сарлагийн сүүнээс гарган авсан 80% уургийн агууламжтай ногоон савлагаатай сүүний уураг, пептидийг Архаг хэлбэрийн уураг чөлөөт амин хүчлийн дутмагшилд орсон, олон төрлийн суурь өвчлөл хавсарсан хүмүүс, уураг, шим тэжээл эрдэс бодисын дутагдалд орсон залуу хүмүүс, бэртэл гэмтэл, түлэгдэлт, хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээнд, биеийн тамир тэнхээ дархлаа дэмжих, ядаргаа болон хордлого тайлах, эмчилгээний үр дүнг дэмжих зорилгоор заавар зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.

Ямар өвчлөлд хэрэглэх вэ?

Тухайн бүтээгдэхүүнийг:

  • Элэгний C, D вирус хавсарсан, элэгний цирроз /хатуурал/ 1-4 шат
  • Бөөрний архаг үрэвсэл ( чихрийн шижин хавсарсан )
  • Зарим тохиолдолд хортой болон хоргүй хавдрын үед уураг алдалт нөхөх, хаван буулгах, хэвлийн усжилт шимэгдүүлэх, химийн эмчилгээний хордлого тайлах, цагаан эсийн тоог нэмэгдүүлж, тамир тэнхээ дархлаа дэмжих
  • Чихрийн шижин өвчлөлийн үеийн инсулин даавар ялгаруулалтыг дэмжих, инсулинээс хамааралтай сахарыг тогтворжуулах, сахарын хүндрэлээс урьдчилан сэргийлэх
  • Ходоод нойр булчирхайн үрэвсэл, хоол боловсруулах замын өвчлөлийн үед хүнс тэжээлээр хангалттай хэмжээнд авч чадахгүй байгаа уураг, амин хүчил, эрдэс бодисын дутмагшлын үед
  • Бэртэл гэмтэл, хагалгааны дараах эдгэрэлт, нөхөн сэргээх үйл явцыг түргэсгэх, эмчилгээний үр дүнг дэмжих зорилгоор хэрэглэнэ .

Дэлгэрэнгүй

60% уургийн агууламжтай улаан савлагаатай уураг

export curd

Сарлагийн сүүнээс гарган авсан 60% уургийн агууламжтай улаан савлагаатай уураг, пептидийг Өндөр настан, жирэмсэн хөхүүл эхчүүд ( 1-7 сартай жирэмсэн болон төрснөөс хойш 1 сарын дараа ) уураг, шим тэжээл эрдэс бодисын дутагдалд орсон залуу хүмүүс, бэртэл гэмтэл, түлэгдэлт, хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээнд, биеийн тамир тэнхээ дархлаа дэмжих, ядаргаа болон хордлого тайлах, эмчилгээний үр дүнг дэмжих зорилгоор заавар зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.

Ямар өвчлөлд хэрэглэх вэ?

Тухайн бүтээгдэхүүнийг:

  • Бөөрний үрэвсэлт өвчлөлтүүд
  • Элэгний B. C. вирус
  • Бэртэл гэмтэл түлэгдэлт, хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээнд
  • Харшил, шархлаа, үрэвсэлт өвчлөлтүүдийн үед
  • Өндөр настан, жирэмсэн болон хөхүүл эхчүүд
  • Уураг алдалт нөхөх, хаван хөөх, биеийн тамир тэнхээ дархлаа дэмжих, ядаргаа, хордлого тайлах өвчлөлийн эдгэрэх үйл явцыг дэмжих зорилгоор эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл үр дүнтэй.

Дэлгэрэнгүй

100% уургийн агууламжтай цэнхэр савлагаатай уураг

export curd

Сарлагийн сүүнээс гарган авсан 100% уургийн агууламжтай цэнхэр савлагаатай бүтээгдэхүүнийг Уураг алдалт өндөртэй, хавсарсан хууч өвчлөл ихтэй, элэг, бөөрний өвчлөлийн үеийн уураг алдалтаас үүдэлтэй хавагнадаг, хэвлий усажсан, хордлого ихтэй, бөөр орлуулах диализийн аппаратад орсон, чихрийн шижин өвчлөлтэй олон жил болсон, тухайн өвчин даамжирч бусад эд эрхтэнд нөлөөлсөн гэх мэт хүмүүс зөвлөх ажилтан болон мэргэжлийн эмчийн хяналтад заавар зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.

Ямар өвчлөлд хэрэглэх вэ?

Тухайн бүтээгдэхүүнийг:

  • Чихрийн шижин өвчлөлтэй олон жил болсон, тухайн өвчин бусад эд эрхтэнд нөлөөлсөн
  • Элэгний цирроз /хатуурал/ 1-4 шат
  • Бөөрний дутагдал, бөөр орлуулах аппаратад ордог /диализ аппарат/ энэ тохиолдолд эмчийн заавраар хэрэглэнэ
  • Мөн хавдрын эрсдэл өндөртэй хүмүүс, хортой болон хоргүй хавдрын үед
  • Хавдрын хагалгааны дараах эдгэрэлтийг дэмжих
  • Уураг алдалт нөхөх, хаван буулгах, хэвлийн ус шимэгдүүлэх, хавдрын дараах хими туяа эмчилгээний хордлого тайлах, биеийн тамир тэнхээ дархлаа дэмжих, эд эсийг нөхөн төлжүүлэх, өвчлөлийн үед эмчилгээний үр дүнг дэмжих зорилгоор хэрэглэнэ

Дэлгэрэнгүй

Амин чанар хүүхдийн уураг

export curd

Амин чанар хүүхдийн уураг нь: 1-15 насны хүүхдийн хоногт авах ёстой уургийн 50%г дангаараа хангаж хүүхдийн эрүүл өсөлт, бойжилтыг дэмжин, хүүхдийн өвчлөлтийн үеийн эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор хэрэглэхэд тохиромжтой.

Ямар өвчлөлд хэрэглэх вэ?

Тухайн бүтээгдэхүүнийг:

  • Энгийн эрүүл хүүхэд өсөлт хөгжил, дархлаа дэмжих
  • Ханиад томуугийн үед
  • Хоолны дуршил муу
  • Ядаргаа, хордлого тайлах / соронзон орон, утаа, эмийн, хоолны /
  • Бэртэл, гэмтэл, түлэгдэлт, хагалгааны дараах эдгэрэлт дэмжих
  • Хоол боловсруулах замын эмгэг
  • Элэг, бөөрний өвчлөл
  • Спортоор хичээллэдэг

Дэлгэрэнгүй