20 гаруй жилийн туршилт, судалгааны үр дүнд Монгол сарлагийн сүүний уургийг 75%-98% задалж дэлхийд өндөрт тооцогдох 64% уургийн агууламжтай уураг, пептидийг гарган авч 2017 оноос Амин чанар нэртэйгээр зах зээлд нэвтрүүлэн худалдан борлуулж эхэлсэн. Амин чанар уураг, пептид нь орлогдох болон үл орлогдох 20 төрлийн амин хүчил, макро, микро эрдэс бодис болон С витамины агууламжтай бүтээгдэхүүн юм. Тухайн бүтээгдэхүүн нь хүний хоол боловсруулах зам, дотор эрхтэнд ачаалал өгөхгүйгээр 15-20 минутын дотор бүрэн задарч шингэдгээрээ давуу талтай
Сарлагийн сүүнээс гарган авсан 80% уургийн агууламжтай ногоон савлагаатай сүүний уураг, пептидийг Архаг хэлбэрийн уураг чөлөөт амин хүчлийн дутмагшилд орсон, олон төрлийн суурь өвчлөл хавсарсан хүмүүс, уураг, шим тэжээл эрдэс бодисын дутагдалд орсон залуу хүмүүс, бэртэл гэмтэл, түлэгдэлт, хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээнд, биеийн тамир тэнхээ дархлаа дэмжих, ядаргаа болон хордлого тайлах, эмчилгээний үр дүнг дэмжих зорилгоор заавар зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
Ямар өвчлөлд хэрэглэх вэ?
Тухайн бүтээгдэхүүнийг:
Бүтээгдэхүүнийг анх хэрэглэж байгаа хүн биедээ багаар дасгах зорилгоор дараах зааврын дагуу хэрэглэнэ
Хэрэглэх хугацаа | Хэмжээ | Уух давтамж |
---|---|---|
Эхний 5 хоног | 5г буюу тунгийн халбагаар 1 уургийг 100мл бүлээн усанд найруулна | Өглөө өлөн дээрээ 1 удаа ууна |
6-10 дах хоног | 10г буюу 2 халбага уургийг 200 мл бүлээн усанд найруулна | Өглөө өлөн дээрээ 1 удаа ууна |
11 дэх хоногоос биед ямар нэг зовуурь илрээгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг дуусах хүртэл | 10г буюу 2 халбага уургийг 200 мл бүлээн усанд найруулна | Өглөө өлөн дээрээ болон орой унтахаас 1–2 цагийн өмнө хоолноос 30 минутын зайтай өдөрт 2 удаа ууна |
Элэгний цирроз /хатуурал/ 1-4 шат, зарим тохиолдолд хавдрын үеийн өндөр уураг алдалтанд зөвлөх ажилтан болон мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу уух тунг өсгөж болно.
Ногоон савлагаатай сүүний уураг пептид савлагаа 1кг 45-50 хоногийн хэрэглээ болно. Уураг тогтмол алддаггүй хүний хувьд 3 сав уураг нь 1 курс болно. Цаашид уух шаардлагатай тохиолдолд 1 сарын хугацаанд завсарлаад үргэлжлүүлэн ууж болно. Элэгний цирроз /хатуурал/ 1-4р шат, бөөрний архаг үрэвсэл, хавдрын үеийн уураг алдалт явагдаж байгаа тохиолдолд уураг алдаж буй үндсэн шалтгаан зогсох хүртэл уургийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлж тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
Тухайн бүтээгдэхүүнийг зүрх судасны хүнд хэлбэрийн өвчлөлтэй, чихрийн шижин өвчин бусад эд эрхтэнд нөлөөлсөн бөөрний дутагдалд орсон, шээсний гарц багассан зэрэг өвчлөлийн үед зөвлөх ажилтан болон мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу авч хэрэглэнэ. эрхтэн шилжүүлэн суулгасан, дархлаа дарангуйлах эмчилгээ хийгдэж байгаа, зүрх судасны хүнд хэлбэрийн өвчлөлтэй хүмүүс хэрэглэхийг хориглоно.
Үйлдвэрлэснээс хойш 2 жил.
Хуурай, сэрүүн нөхцөлд 2 жил жил хадгална.
Монгол улс, Архангай аймаг, Амин чанар сүүний уургийн үйлдвэр