20 гаруй жилийн туршилт, судалгааны үр дүнд Монгол сарлагийн сүүний уургийг 75%-98% задалж дэлхийд өндөрт тооцогдох 64% уургийн агууламжтай уураг, пептидийг гарган авч 2017 оноос Амин чанар нэртэйгээр зах зээлд нэвтрүүлэн худалдан борлуулж эхэлсэн. Амин чанар уураг, пептид нь орлогдох болон үл орлогдох 20 төрлийн амин хүчил, макро, микро эрдэс бодис болон С витамины агууламжтай бүтээгдэхүүн юм. Тухайн бүтээгдэхүүн нь хүний хоол боловсруулах зам, дотор эрхтэнд ачаалал өгөхгүйгээр 15-20 минутын дотор бүрэн задарч шингэдгээрээ давуу талтай
Сарлагийн сүүнээс гарган авсан 100% уургийн агууламжтай цэнхэр савлагаатай бүтээгдэхүүнийг Уураг алдалт өндөртэй, хавсарсан хууч өвчлөл ихтэй, элэг, бөөрний өвчлөлийн үеийн уураг алдалтаас үүдэлтэй хавагнадаг, хэвлий усажсан, хордлого ихтэй, бөөр орлуулах диализийн аппаратад орсон, чихрийн шижин өвчлөлтэй олон жил болсон, тухайн өвчин даамжирч бусад эд эрхтэнд нөлөөлсөн гэх мэт хүмүүс зөвлөх ажилтан болон мэргэжлийн эмчийн хяналтад заавар зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
Ямар өвчлөлд хэрэглэх вэ?
Тухайн бүтээгдэхүүнийг:
Бүтээгдэхүүнийг анх хэрэглэж байгаа хүн биедээ багаар дасгах зорилгоор дараах зааврын дагуу хэрэглэнэ
Хэрэглэх хугацаа | Хэмжээ | Уух давтамж |
---|---|---|
Эхний 5 хоног | 2.5г буюу тунгийн халбаганы тал уургийг 30мл бүлээн усанд найруулна | Өглөө өлөн дээрээ 1 удаа ууна |
6-10 дах хоног | 5г буюу 1 халбага уургийг 60мл бүлээн усанд найруулна | Өглөө өлөн дээрээ 1 удаа ууна |
11 дэх хоногоос биед ямар нэг зовуурь илрээгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг дуусах хүртэл | 5г буюу 1 халбага уургийг 60мл бүлээн усанд найруулна | Өглөө өлөн дээрээ болон орой унтахаас 1–2 цагийн өмнө хоолноос 30 минутын зайтай өдөрт 2 удаа ууна |
Элэгний цирроз /хатуурал/ 1-4 шат, зарим тохиолдолд хавдрын үеийн өндөр уураг алдалтанд зөвлөх ажилтан болон мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу уух тунг өсгөж болно.
Цэнхэр савлагаатай сүүний уураг, пептид савлагаа 450г 45-50 хоногийн хэрэглээ болно. Тухайн бүтээгдэхүүн нь 3 сав нь 1 курс болно уураг алдалт багатай хүн ууж байгаа тохиолдолд 3 савыг уугаад 1 сар завсарлаад үргэлжлүүлэн хэрэглэж болно тогтмол уураг алддаг хүн зөвлөх ажилтан болон мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн тогтмол хэрэглэж болно.
Тухайн бүтээгдэхүүнийг бөөрний дутагдлаас үүдэлтэй шээсний гарц багассан, зүрх судасны хүнд хэлбэрийн эмгэгтэй, эрхтэн шилжүүлэн суулгасан, дархлаа дарангуйлах эмчилгээ хийгдэж байгаа зэрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.
Үйлдвэрлэснээс хойш 2 жил.
Хуурай, сэрүүн нөхцөлд 2 жил жил хадгална.
Монгол улс, Архангай аймаг, Амин чанар сүүний уургийн үйлдвэр