Амин чанар сүүний уураг, пептид гэж юу вэ?

20 гаруй жилийн туршилт, судалгааны үр дүнд Монгол сарлагийн сүүний уургийг 75%-98% задалж дэлхийд өндөрт тооцогдох 64% уургийн агууламжтай уураг, пептидийг гарган авч 2017 оноос Амин чанар нэртэйгээр зах зээлд нэвтрүүлэн худалдан борлуулж эхэлсэн. Амин чанар уураг, пептид нь орлогдох болон үл орлогдох 20 төрлийн амин хүчил, макро, микро эрдэс бодис болон С витамины агууламжтай бүтээгдэхүүн юм. Тухайн бүтээгдэхүүн нь хүний хоол боловсруулах зам, дотор эрхтэнд ачаалал өгөхгүйгээр 15-20 минутын дотор бүрэн задарч шингэдгээрээ давуу талтай

Амин чанар хүүхдийн уураг

export curd

Амин чанар хүүхдийн уураг нь: 1-15 насны хүүхдийн хоногт авах ёстой уургийн 50%г дангаараа хангаж хүүхдийн эрүүл өсөлт, бойжилтыг дэмжин, хүүхдийн өвчлөлтийн үеийн эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор хэрэглэхэд тохиромжтой.

Ямар өвчлөлд хэрэглэх вэ?

Тухайн бүтээгдэхүүнийг:

  • Энгийн эрүүл хүүхэд өсөлт хөгжил, дархлаа дэмжих
  • Ханиад томуугийн үед
  • Хоолны дуршил муу
  • Ядаргаа, хордлого тайлах / соронзон орон, утаа, эмийн, хоолны /
  • Бэртэл, гэмтэл, түлэгдэлт, хагалгааны дараах эдгэрэлт дэмжих
  • Хоол боловсруулах замын эмгэг
  • Элэг, бөөрний өвчлөл
  • Спортоор хичээллэдэг

Хэрэглэх заавар

Хүүхдийн жин х 0.9г : 2 = хүүхдийн хоногт хэрэглэх хэмжээ
Жишээ нь 10кг х 0.9 : 2 = 4.5г уураг хоногт хэрэглэнэ
“Бүтээгдэхүүн доторх тунгийн халбага 5г“

Нас Энгийн хүүхэд Өвчлөлтэй хүүхэд
1-3 нас 2.5г уураг / өдөрт 1 удаа / 30мл ус 5г уураг / өдөрт 2 хувааж / 30мл ус
3-5 нас 3г уураг / өдөрт 1 удаа / 40мл ус 5г уураг / өдөрт 2 хувааж / 60мл ус
6 дээш нас 15г уураг / өдөрт 1 удаа / 60мл ус 10г уураг /өдөрт 2 хувааж / 60мл ус

Бүтээгдэхүүнийг бага насны хүүхдэд бүлээн ус, сүү, тараг, сок гэх мэт зүйлсэд найруулж өгч болно. Хэт халуун зүйлсэд найруулбал хүүхдийн өтгөн хатах эрсдэлтэй тул бүлээн зүйлсэд найруулж өгнө үү.

Хэрэглэх хугацаа давтамж

Тухайн бүтээгдэхүүн нь 100% байгалийн гаралтай нэмэлтээр химийн орц найрлагагүй генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн тул тогтмол хэрэглэж болно. Хүүхдэд ямар нэг харшлах гаж нөлөө байхгүй

Хүчинтэй хугацаа:

Үйлдвэрлэснээс хойш 2 жил.

Хадгалах нөхцөл:

Хуурай, сэрүүн нөхцөлд 2 жил жил хадгална.

Үйлдвэрлэгч:

Монгол улс, Архангай аймаг, Амин чанар сүүний уургийн үйлдвэр